Найруулагч П.Лхагвадулам шинэ кинондоо 38400 долларын хөрөнгө оруулалт авчээ
Чихэнд чимэгтэй
2024-05-30
Азийн кино урлагийн академиас (AFAA) Макаод зохион байгуулсан олон улсын киноны уран бүтээлчдийн сургалтад Монголын кино найруулагч П.Лхагвадулам хамрагдаж, 300 мянган хонконг доллар буюу 38400 долларын хөрөнгө оруулалт авахаар болжээ. Тэрбээр Азийн кино урлагийн академид богино хэмжээний кино зохиолоо танилцуулснаар хөрөнгө оруулалт авахаар болсон найман кино найруулагчийн нэг болсон байна. П.Лхагвадуламын шинэ кино “A South Facing Window” эх орны сэдэвтэй бөгөөд ирэх долоодугаар сард зураг авалтаа эхлүүлэхээр жүжигчдийг сонгон шалгаруулах болон бусад бэлтгэл ажилдаа оржээ. Өдгөө 35 настай түүний хувьд кино зохиолчоор Турк улсад магистрын зэрэг хамгаалсан бөгөөд “Сэр сэр салхи” киноноос өмнө богино хэмжээний уран бүтээлээрээ олон шагнал хүртэж байсан туршлагатай юм. “Сэр сэр салхи” кино 2024 оны "Оскар"-ын шалгаруулалтад Монголоос нэр дэвшиж, 19 дэх удаагийн Осакагийн Азийн наадмаас тэргүүн шагнал хүртсэн билээ. Мөн гол дүрийн жүжигчин Б.Тэргэл Азийн кино академийн “Шилдэг залуу жүжигчин”, 80 дахь удаагийн Венецийн кино наадмын “Оризонти” хэсгийн “Шилдэг эрэгтэй жүжигчин” болж байв. Кино Монгол, Франц, Португал, Голланд, Германы уран бүтээлчдийн хамтын бүтээл юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.